Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын өдөр

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын өдөрт зориулан “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн баярт үйл явдлын тухай танин мэдүүлэх, мэдлэгийг сэргээх, үндэсний бахархал, үнэт зүйлсийг танин мэдэх, хайрлан дээдлэх, багш сурагчдын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрөөх” зорилгоор олон үйл ажиллагааг төлөвлөн явуулж, хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн, сургалтын үйл ажиллагаанд оролцогч талуудын оролцоонд тулгуурласан үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ өдөр  сургууль хамт олноороо үндэсний хувцсаараа гоёлоо. ETV телевизээр мэдээллээ.      

Уг үйл ажиллааг Монгол Улсын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний соёл бахархлаа дээдлэх зорилгын дор явуулж, үүнд “Гацуур модыг хэн сайн хийх вэ” гэсэн уралдаанд 900 гаруй сурагч, 70 гаруй багш, ажилтан, эцэг эх, “Алтан хонх” танин мэдэхүйн тэмцээнд 50 гаруй сурагч, 70 гаруй багш, ажилтан, эцэг эх оролцож байна.

Монгол ёс заншил танхимаас: “Алаг мэлхий өрж наадацгаая” танин мэдэхүйн тэмцээнд 50 гаруй сурагч, 70 гаруй багш, ажилтан, эцэг эх оролцож байна.

Энэхүү үйл ажиллагаа нь ирээдүйд улс үндэстэн, эх орноо хөгжүүлэх үндэсний үзэл, бахархалтай эх оронч залуусыг төлөвшүүлэхэд үнэ цэнэтэй хувь нэмрээ оруулж байна.

 Утас

Гар утас :
Email :

 Хаяг

Хан-Уул дүүрэг 4-р хороо
Хан-Уул дүүргийн 34-р сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC