Түүхэн замнал

Эрдмийн их өргөөний  түүхийн хуудаснаас

Дөрвөн уулын дунд сүндэрлэн боссон дүүргүүдийн маань нэг нь   хуучнаар “Ажилчны район” одоогийн “Хан-Уул”- дүүрэг билээ. 1966 оны аймшигт үерийн жил аж үйлдвэрийн комбинатад голдуу ажилладаг олон мянган айл өрх  “Яармаг”-ийн дэнж дээр нүүн ирж суурьшжээ. Тэдний үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхний авьяас билэг,  оюун ухааныг хөгжүүлж, мэдлэг боловсрол олгох зорилгоор 1966 оны 07 дугаар сарын 26-нд  БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 260/195  тоот тогтоол гарч, Яармагийн VII хорооны нутаг дэвсгэрт  “8 жилийн 34-р дунд сургууль” тулгын чулуугаа тулж, түүхээ бичиж эхэлсэн юм. Олон арван жил наадамчин олны хөл хөдөлгөөнд хөтлөгдөн байсан сэргэлэн дэнж дээр түүхийн хуудсаа нээсэн бидний сургууль маань одоогийн ХУД-ийн 34-р сургууль билээ.

Тухайн үед сургуулийн зориулалтын байр байгаагүй тул наадмын павилон,үзэсгэлэнгийн байруудыг хэсэгчлэн хувааж хана гарган шавардан анги танхимаа бэлдэж хичээлийн 5, аж ахуйн 4 нийт 9 саравчийг хичээл хийх зориулалтаар засаж,1966 оны 10-р сарын 01-нд анхны захирал Б.Гомбодоржоор удирдуулан 1440 сурагч, 57багш, 33 ажилчидтайгаар сургалт хүмүүжлийн ажлаа эхэлжээ.

Түүхэн хөгжлийнхөө явцад сургууль маань зорилго чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж улмаар:

  • 1978 оноос 10 жилийн сургалттай дунд сургууль
  • 1994 оноос Математик, Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 10 жилийн дунд сургууль
  • 2006-2008 оноос 11 жилийн 34 дүгээр бүрэн дунд сургууль
  • 2009 оноос 12 жилийн сургалтыг эхлүүлсэн
  • 2011-2012 оны хичээлийн жилээс Математик ,Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалтыг дахин эхлүүлсэн
  • 2014 онд “Ном“ хөтөлбөрийн түшиц сургууль
  • 2015 онд химийн гүнзгийрүүлсэн сургалтыг эхлэн явуулж, ХУД-ийн химийн хичээлийн түшиц сургууль болсон.
  • 2015 онд НБГ-ын даргын 2015 оны 9-р сарын 17 өдрийн Б/ 78 тоот тушаалаар” НБГ-ын түшиц сургууль” боллоо.

Сургууль маань анх 1-р ангийн 6 бүлэг 48-49 хүүхэдтэйгээр хичээллэж эхэлсэн бөгөөд анги даасан багшаар:

  • 1а ангийн багш Цэдэнсодном
  • 1б ангийн багш Ц.Хандсүрэн
  • 1в ангийн багш М.Даваахүү
  • 1г ангийн багш С.Загдсүрэн
  • 1д ангийн багш Н.Бямбаа
  • 1е ангийн багш О.Долгоржав нар ажиллаж эхэлжээ.

Эрдмийн их өргөөний  анхны хонхыг  тэр үеийн бяцхан борхүү, өнөөгийн нэртэй бизнесмений нэг  “Анод” банкны ерөнхий захирал асан  Э.Гүр-Аранз цохиж цангинуулсаар сургуулийн түүхийн хуудас нээгджээ.

1968 онд сурагч Пүрэвжав ахлагчтай “Отябрь-хүүхэд” кино театр байгуулж ,кино механикаар нь Вандан ажиллаж эхэлсэн.Тус театр нь хөдөлмөрчид болон сурагчдад киногоор үйлчилдэг байсан төдийгүй киног хэрхэн гаргах аргыг бусдадаа  зааж сургадаг байлаа.

1969 онд анхны хичээлийн эрхлэгч Н.Галсан эрхлэгчтэй “В.И.Лениний музей байгуулагдаж байсан байна.Энэ ажилд захирал Б.Гомбодорж,хичээлийн эрхлэгч Н,Галсан ,бичээч Сэндэнхорол нар багш нараа үлгэр жишээ удирдан зохион байгуулж,магнитафон,пянз тоглуулагч,радио болон бусад техник хэрэгслээ ашиглан музейд нээлттэй үзүүлэх хичээл хийдэг байсан.

1970 онд тус сургуулиас 41-р сургууль салбарлан гарч,улмаар 1975 оноос

10 жилийн сургууль болон үйл ажиллагаагаа явуулж эхэлсний дараа ,41-р сургуулиас 60,59,118-р сургуулиуд салбарлан гарч хүрээгээ тэлэн ирээдүй хойч үеийнхэндээ эрдэм боловсролыг олгож эхэлсэн билээ.

1975 онд П.Халтарпүрэв захиралтай тус хамт олон нь Ажилчны районы 4-р хорооны нутаг дэвсгэрт баригдсан 920 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн байрандаа орж,сургалтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан байна.

1976 онд  Нина Николаевна  багштай  7б анги Улсын тэргүүний бүлэг болжээ.

1977-1978 оны хичээлийн жилд Р.Цэрэндулам багштай түүх газарзүйн секк Улсын тэргүүний секц болж байлаа.

1977 онд Баатарцогт багштай “Туулын долгио “ радио станц ажиллаж,тэр үед сургууль дээр болж буй үйл ажиллагааны мэдээлэл,зар сурталчилгааг удирдан явуулдаг байжээ.

1978 онд хамт удидлага, олны хүчин чармайлтаар  “Дүүргийн тэргүүний сургууль,

1979 онд “Улсын тэргүүний сургууль”  болсон.

1980 онд анхны 10-р жилийн  төгсөлтөө хийсэн ба 10а ангийг багш Мягмаржав,10б ангийг багш Ш,Буянт,10в ангийг багш Д.Алтанцэцэг,10г ангийг Ч.Тунгалаг, 10д ангийг Х.Бямбасүрэн нар даан авч төгсгөжээ. Энэ нь сургуулийн түүхнээ” Анхны 10-р ангийн  төгсөлт” хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

1989 онд Байгалийн ухааны заах аргын нэгдэл “Дүүргийн тэргүүний хамт олон”болсон байна.

1994 онд Хөдөлмөр зуслан байгуулагдан ажиллаж эхэлсэн ба 1997 оноос улам өргөжин тэлж П.Наранцэцэг багшийг зуслангийн захирлаар ажиллуулан намар бүр “Хөдөлмөр соёлын чуулган” хийж хэвшжээ.

1995 оноос Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги нээсэн.

1996 онд хөдөлмөрийн секц “Нийслэлийн тэргүүний секц”-ээр шалгарчээ.

1996 онд “Женко-34” клуб 40-50 сурагч хамруулан самбо,жудо бөхийн секц байгуулан ажиллаж эхэлсэн байна. Секцийн амжилтаас цухас дурдвал:

  • 2004 онд Монгол улсын шилдэг сурагч П.Батзориг
  • Нийслэлийн шилдэг сурагч З.Вандандорж,Т.Мэндбаяр,Т.Мэндтулга
  • Олон улсын хэмжээний мастер М.Энхцэцэг,Д.Бат-Амгалан
  • Спортын мастер М.Эрдэнэболд,Д.Бат-Амгалан,П.Батзориг,Л.Уянга,С.Зинамидэр
  • Спортын дэд мастер Р Саранболд,С.Нямцэрэн,Ц.Идэрбат,Сампид,Т.Мэндбаяр,Мөнхдагшин,Батцэнгэл,З.Вандандорж,Баатар,Төмөрхуягзэрэг спортын зэрэгтэй 100 гаруй тамирчид төрөн гарсан байна.
Тус сургуулийн түүхэн хуудас анхлан  бичигдсэнээс хойш тэрхүү түүхэн цаг мөчөөс  өнөөдрийг хүртэл үе үеийн захирлууд маань  улс орныхоо залуу халаа болсон ирээдүй хойч үеийнхнийхээ  сайн сайхны төлөө, боловсролын шинэ стандартыг бүтээлчээр хэрэгжүүлж, сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэн, сургалтын таатай орчин бүрдүүлэх, сургалтын байгуулагын цаг цагийн шинэчлэл өөрчлөлтийг бүтээлчээр мэдрэн хэрэгжүүлэх, сургалт хүмүүжлийн ажиллагааг хэвийн явуулах бүх талын боломжийг бүрдүүлэн ажилласаар иржээ.  
Түүхэн замнал
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 7
Өнөөдөр зочилсон 668
Энэ 7 хоногт 100
Энэ сард 456
Нийт зочилсон 15824

 Утас

Гар утас : (976) 70049355, 98133450
Email :

 Хаяг

Хан-Уул дүүрэг 4-р хороо 10-р гудамж
Хан-Уул дүүргийн 34-р сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC