34 дүгээр сургуулийн III-V ангийн сурагчдын дунд “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээн зохиолоо.

34 дүгээр сургуулийн III-V ангийн сурагчдын дунд “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээн зохиолоо.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх, дадал олгох III-V ангийн сурагчдын дунд зохиогдсон “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээнд  2019 оны 10 сарын 01 өдөр амжилттай зохиогдож өндөрлөлөө. Тус тэмцээнийг III-V ангийн 11 бүлгийн 430 сурагчдын дунд

  • Гэрийн даалгавар:
  • Хамтдаа:
  • Буухиа: сэдвийн хүрээнд 12 шалгуур бүхий удирдамжит хөтөлбөрийн дагуу шалгаруулсан ба , анги танхимд байвал зохих “Замын хөдөлгөөний тухай булан”, “Анхны тусламжийн булан” -ийн иж бүрдэл, замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар хичээл сургалтыг тогтмол явуулах хөтөлбөр, шалгуурын сангийн бүрдлээс сонгон бүлэг тус бүрээс 10 сурагч түүврийн аргаар тестийн сорилгоор шалгалт авлаа. 

Хамтдаа төрөлд           Буухиа төрөлд

V анги-6 оноо            V анги- 4 оноо

IV анги-  8 оноо           IV анги- 4 оноо

III анги- 6 оноо             III анги-5 оноо


Тэмцээнийг   34 дүгээр сургуулийн  эцэг эхийн зөвлөлийн дарга Б. Батсүх, сургуулийн эмч  Ц. Оюунгэрэл, бага ангийн  сургалтын менежер нар шүүн ерөнхий дүнгээр  2,8 оноогоор IV ангийн баг, хамт олныг шалгарууллаа. Анги бүлгээн төлөөлөн оролцсон нийт багийн гишүүд болон тэдгээрийг бэлтгэн оролцуулсан анги удирдсан багш нар. / Б. Баасанжаргал, Г. Наранчимэг, Р. Ганчимэг, З. Түвшинбаяр, Г. Оюунцэцэг, С. Мөнхтуяа /эцэг эхийн төлөөлөлдөө сургуулийн захиргаа, хамт олны өмнөөс баярлаж, талархсанаа илэрхийлье.

 Утас

Гар утас : (976) 70049355, 98133450
Email :

 Хаяг

Хан-Уул дүүрэг 4-р хороо 10-р гудамж
Хан-Уул дүүргийн 34-р сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC