Хан-Уул дүүргийн боловсролын хэлтсийн 10 жилийн ойн хүрээнд сургуулийнхаа “Үйлчилгээний ажилтны талархал”-ын өдрийг зохион байгууллаа.

Энэ өдрийн үйл ажиллагаанд нийт 56 багш, удирдлага, 14 үйлчилгээний ажилтан, 3 ахмад ажилтан  урилгаар оролцож, 20 гаруй эцэг эх, 980 сурагч оролцлоо.

Энэ үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр үйлчилгээний ажилтнуудынхаа ажлын онцлогыг мэдэрч бүх сурагч, багш, захиргааны ажилтнууд уг ажилтнуудын хийж гүйцэтгэдэг ажил үүргийг өөрсдийнхөө үндсэн ажлын зэрэгцээгээр хийж гүйцэтгэж мөн сурагчид үйлчилгээний ажилтнуудаа хүндэтгэж тэдэнд баяр хүргэж энэ өдөр сургуулийнхаа үйл ажиллагаа, хэв журмыг сахиж илүү их сахилга хариуцлагыг сайжруулан  цэвэрлэгээ үйлчилгээний ажилд өөрсдөө гар бие оролцлоо.

Мөн үйлчилгээний ажилтнуудад өмнөх оны дурсамжтай үйл явдлуудаас бүтээсэн баримтад кино, дүрс бичлэг, зургийнхаа цомгуудаас үзүүлж сонирхуулсан. Ингэснээр өмнөх хийж байсан ажлаа өнөөгийнхөө ажилтай харьцуулах цаашид анхаарах зүйлээ дүгнэсэн үр дүнтэй ажлууд боллоо.

Мөн Хүннү театрт “Маш нууц” монголын уран сайхны кино үзүүлэн энэ киноны үйл явдал дээр харилцан ярилцаж санаа бодлоо солилцсон.

Сурагчдаас болон багш нар, сурган хүмүүжүүлэгчдээс үйлчилгээний ажилтнууддаа маш олон талархлын захидал бичсэн. Үүнийг нэгдсэн үйл ажиллагаан дээрээ танилцуулж баяр хүргэлээ.

        Энэ үйл ажиллагааны үеэр үйлчилгээний ажилтнууддаа хүндэтгэл үзүүлж баярласан талархсанаа идэрхийлээд захиргааны ажилтнуудын зүгээс өөрсдийн гараар бэлтгэсэн үдийн зоог барилаа. Энэ үйл ажиллагаанд нийт  300 гаруй мянган төгрөгийн санхүүжилт зарцууллаа.

         Мөн залуу багш нарын зүгээс үйлчилгээний ажилтнуудын дунд дардсын тэмцээн зохион байгуулж:

1-р байранд Баатарсүрэн ахлагчтай баг Оюун, Энхжаргал, Тунгалаг

2-р байранд Цогоо ахлагчтай баг Оюун-Эрдэнэ, Баянжаргал

3-р байранд Соёмбо ахлагчтай баг Лувсан-Очир, Бадамсүрэн, Бурмаа нар   оролцож, амхаалж самбаагаа сорин тэмцээнд амжилттай оролцлоо.

Ахмад үйлчилгээний ажилтнууддаа урь оролцуулснаар сургуулийн шинэчлэл бүтээн байгуулалтыг тэдэндээ танилцуулж сонирхуулсны дээр тэднээсээ үйлчилгээний ажилтнууд маань архив, бичиг хэргийн ажилтан С.Долгорсүрэн, өдрийн жижүүр Д.Бурмаа, ариун цэврийн өрөөний үйлчлэгч Д.Бадамсүрэн нар зөвлөн туслах үйлчилгээ явууллаа.

 

Энэ үйл ажиллагааны үеэр хүмүүсийн сэтгэгдэл:

  1. “Үйлчилгээний ажилтнуудын талархлын өдөр”-т уригдан оролцсондоо сэтгэгдэл маш өндөр байна. Энэ үйл ажиллагаа нь 2017 оноос эхлэн тус сургууль дээр 2 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж, үйлчилгээний ажлын онцлогийг багш, сурагчидад бодитоор мэдрүүлж, тэдний хөдөлмөрийг хүндэтгэх, үнэлэмжийг нэмэгдүүлэх, ажлын ачааллыг хөнөгвчилхөд маш их дэмжлэг болдог онцлог ажлуудын нэг юм гэж ахмад ажилтны хувьд бодож байна. Та бүхнийхээ цаашдын ажилд амжилт хүсье. Та нартаа баярллаа.
  2. Үйлчилгээний ажилтнуудын талархлын өдөр өргөн дэлгэр, сайхан болж өндөрлөлөө. Маш их баярллаа. Хойшид явуулж байхад хүндэтгэлтэй сайхан юм аа.
  3. 34-р сургуулийн ажилчдын талархлын өдөр өнөөдөр маш гоё өнгөрлөө. Захиралдаа болон бүх багш нартаа бид үйлчилгээний ажилчдынхаа нэг өдөр цэвэрлэгээг хийсэн, хүүдүүддээ бас маш их баярллаа.

 Утас

Гар утас : (976) 70049355, 98133450
Email :

 Хаяг

Хан-Уул дүүрэг 4-р хороо 10-р гудамж
Хан-Уул дүүргийн 34-р сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC